Файзерын хоёр дахь тунгийн дархлаажуулалтт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-07-19 21:09:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Файзер вакцины нөөц дууссантай холбоотойгоор тус аймагт 12-оос дээш насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, эрүүл мэндийн туйлын эсрэг заалттай иргэдэд хийж байсан дархлаажуулалтыг хэд хоног завсарлаад байсан. Тэгвэл өнөөдрөөс дээрх иргэдийн хоёр дахь тунгийн дархлаажуулалтыг эхлүүллээ.

Тодруулбал, 6 дугаар сарын 29-нд 2340 хүн тун вакциныг татан авчээ. Сум тус бүрт нэг цэгээр дамжуулан хийж байгаа уг ажилд иргэд болон хүүхдүүдийн хамрагдах идэвх сайн байна. Одоогоор вакцины хариу урвалтай холбоотой мэдээлэл бүртгэгдээгүй байна гэв.

Вероселл болон файзер вакцины ерөнхий хамрагдалтыг авч үзвэл хамрагдвал зохих иргэдээс эхний тунд 41816 буюу 89,6 хувь, хоёр дахь тунд 37131 буюу 79,6 хувь нь хамрагджээ.

Сүхбаатар аймгийн хэмжээнд 12-оос дээш насны 46671, 16, 17 насны 1750 орчим хүүхэд бий.

 

Холбоотой мэдээ