Олимпын нээлтэд ирэх Америкийн төлөөлөгчдийг Жилл Байден тэргүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын тэргүүн хатагтай Жилл
Байден Токиогийн Олимпын наадмын нээлтийн ёслолд хүрэлцэн ирэх америкийн
төлөөлөгчдийг тэргүүлнэ гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлэв.
“Баасан гаргаас эхлэх Токиогийн зуны Олимпын наадмын
нээлтийн ёслол, арга хэмжээнд оролцох төлөөлөгчдийг томилох тухайгаа АНУ-ын
Ерөнхийлөгч Жо Байден зарласан. Тэргүүн хатагтай Жилл Байден төлөөлөгчдийг
тэргүүлнэ” хэмээн мэдэгдэлд дурджээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд мөн Япон дахь
АНУ хариуцсан түр төлөөлөгч Реймонд Грин багтсан байна.
Токиогийн Олимпын наадам 2020 оны зун болох ёстой
байсан хэдий ч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдож энэ сарын
23-нд эхлэх юм. Наадмыг зохион байгуулагчид Олимпыг гадаадын үзэгчидгүйгээр
зохион байгуулах шийдвэр гаргаснаас гадна Японы 6 мужид болох Олимпын арга
хэмжээнд орон нутгийн үзэгчдийг оруулахгүй аж.