921 иргэн зөөврийн хайрцгаар санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-28 14:42:11

Өмнөговь аймгийн хэмжээнд 921 иргэн зөөврийн хайрцагаар санал өгөх ажээ. Өнөөдөр 09 цагаас зөөврийн хайрцгаар санал өгөх иргэдийн саналыг авч байна. Даланзадгад суманд хамгийн олон буюу 190 гаруй иргэн зөөврийн хайрцгаар саналаа өгнө гэж аймгийн сонгуулийн хорооноос мэдэгдлээ.

Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй, дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон, мөн санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар зөөврийн саналын хайрцгаар саналаа өгөх юм байна. 

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн 

Холбоотой мэдээ