Тогтвортой хөгжлийн боловсролыг сурталчлах сарын аян маргааш эхэлнэ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-08-05 13:47:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас энэ онд сар бүрийг Тогтвортой хөгжлийн 17 зорилгын дэмжин таниулан сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Энэ сард Тогтвортой хөгжлийн зорилгуудаас боловсролын талаарх 4 зорилтыг таниулан сурталчилж байна. Энэ кампанит ажлыг 8 дугаар сард бүтэн өрнүүлж байна. Тус сарын ажлын хүрээнд НҮБ-ын суурин зохицуулагчийн газар, ЮНЕСКО, НҮБ-ын Хүүхдийн сан, БШУЯ болон ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс хамтран сурталчилгаа нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна. Уг үйл ажиллагаа нь Монгол Улсын "Боловсрол-2030 хөтөлбөр"-ийг үндэсний стратеги, бодлоготой нийцүүлэх, хяналт, хэрэгжилтийн механизм, хэрэгжилтэд гарч буй бэрхшээлийн талаар хэлэлцэх, үндэсний бүх оролцогч талыг оролцуулах зорилготой болох аж. 



Тогтвортой хөгжлийн боловсролын талаарх зорилгыг сурталчлах үндэсний сарын аяны нээлтийг НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хүүхдийн сан, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, БШУЯ, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс хамтран маргааш 10.00 цагт цахимаар зохион байгуулж хэлэлцэх аж. 

Ташрамд мэдээлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Европын холбооны санхүүжилтээр "Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилго"-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" төслийг хэрэгжүүлж байна. “Зохистой хөдөлмөр эрхлэлт бүхий жишиг сум, дүүрэг” туршилтын төслийг хэрэгжүүлэх хэрэгжүүлэх мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн үйлчилгээг үр дүнтэй үзүүлэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор “Ажил хайгч ажилгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг үнэлэн, хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөгөө боловсруулах арга зүй" сэдэвт цахим сургалтыг Төв аймгийн Баянчандмань сум болон нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт энэ сарын 3-4-нд зохин байгуулав. 



Энд тус сум, дүүргийн хөдөлмөр, халамжийн мэргэжилтнүүд оролцож, сургалтаар ажил хайгч, ажилгүй иргэний хөдөлмөр эрхлэх ур чадварын үнэлгээг хийх, тэдний хэрэгцээнд тохирсон хөдөлмөр эрхлэлтийн хувийн төлөвлөгөөг хамтран гаргахад дэмжлэг үзүүлэх ур чадварыг эзэмшлүүллээ. Мэргэжилтнүүдийн шинээр олж авсан мэдлэгийг бэхжүүлэх ажил туршилтын явцад сургагч багшийн заан, чиглүүлэх удирдлага дор үргэлжилж байна. 


Холбоотой мэдээ