Б.Хонгорзул олимпын хүрлийн төлөө хүч үзэж ялагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-08-05 20:17:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д хүчээ сорьсон Б.Хонгорзул Токиогийн олимпын хүрэл медалийн төлөө олимпын аварга, АНУ-ын бөх Хелен Мароулистай барилдаж ялагдлаа.


Монголын шигшээ багийн 20 настай залуу бөх Б.Хонгорзулыг, Америкийн 30 настай бөх Хелен Мароулис хашир туршлагаараа илүүрхэн барьц өгөлгүй оноо түүсээр оноогоор цэвэр яллаа.


Парис хотноо гуравхан жилийн дараа болох Парис-2024" зуны олимпын XXXIII наадамд 23-хан настай байх Б.Хонгорзулд олимпын аварга болох боломж байгааг энэ удаагийн Токиогийн олимпын дэвжээ том сургамж, туршлага болж харууллаа.    

Холбоотой мэдээ