С.Булгантамир: Хүнсний ногоо зөвшөөрөлгүй худалдаалж байгаа иргэдийг шалгадаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-16 14:47:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд Алтан намар хүнсний ногооны үзэсгэлэн явагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор нийслэлд зөвшөөрөгдсөн 24 цэгт хүнсний ногоо худалдаалж байна.


Иргэдийг шинэ ургацын ногоо худалдаалахыг цагдаагийн ажилтнууд зөвшөөрөхгүй байгаа талаарх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөөд буй. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас тайлбар хийлээ.




ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа С.Булгантамир, “Сүүлийн үед цагдаагийн алба хаагчид ногооны худалдаа явуулахыг зөвшөөрөхгүй байна гэдэг ташаа мэдээлэл гарах болсон. Баянгол дүүргийн III хороо буюу 1000 машины зогсоол дээр ногоо худалдаалах цэг байсан. Үүн дээр “Улаанбаатар төмөр зам”-аас зохих зөвшөөрөл өгөөгүй учир УБТЗ-ын хамгаалалтын алба болон ногооны худалдаа эрхлэгч ногоочдын дунд маргаан үүссэн. Үүн дээр цагдаагийн байгууллагаас очиж зохицуулсан. Төмөр замын 1000 машины зогсоолд худалдаа хийх 110 иргэн талбайгаа заалган авч худалдаагаа эхлүүлэхэд бэлэн болсон. Тиймээс ногооны худалдаа эрхлэгчид зөвшөөрөгдсөн талбайд худалдаа хийхэд цагдаагийн байгууллагаас ямар нэгэн саад учруулахгүй. Харин иргэд, оршин суугчдаас зохих зөвшөөрөлгүйгээр худалдаа наймаа эрхэлж байгаа талаар мэдээлэл ирдэг. Үүний дагуу шалгаад зөвшөөрөлгүй бол цагдаагийн алба хаагчид шаардлага тавина” гэлээ.


“Алтан намар” арга хэмжээний хүрээнд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах 24 байршил:

Баянгол дүүрэг-2 цэг

  • 3-р хороо, УБТЗ ХНН-ийн 1000 машины зогсоолын баруун талд
  • 3-р хороо, УБТЗ ХНН-ийн 1000 машины зогсоолд

Сүхбаатар дүүрэг-6 цэг

  • 6-р хороо, Хүүхдийн урлан бүтээх төвийн хойно
  • 7-р хороо, 4-р байрны хойно
  • 9-р хороо, “Их тойруу” худалдааны төвийн гадна талбайд
  • 12-р хороо, 32-ын тойргийн дэргэд
  • 13-р хороо, 17-р сургуулиас Дарь-Эхтэй холбосон шинэ зам дагуу
  • 16-р хороо, 33-ын автобусны буудлын дэргэд

Хан-Уул дүүрэг-4 цэг

  • 2-р хороо, Ажилчдын алдар талбайд
  • 7-р хороо, Яармагийн хуучин эцэст
  • 21-р хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд
  • 2-р хороо “Мишээл” экспо худалдааны төвд

Сонгинохайрхан дүүрэг-3 цэг

  • 14-р хороо, Цамбагарав 2-р үйлчилгээний гадна талбайд
  • 22-р хороо, Орбитын тойргийн дэргэд
  • 37-р хороо, Содон хорооллын талбайд

Баянзүрх дүүрэг-3 цэг

  • 26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд
  • 4-р хороо, Жуковын талбайд
  • 8-р хороо, “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбайд

Чингэлтэй дүүрэг-2 цэг

  • 4-р хороо, Бага тойруу, Барилгачдын талбайд
  • 5-р хороо, Самбуугийн гудамж, Ялалтын талбайд

Налайх дүүрэг-1 цэг

  • 2-р хороо, Соёл урлагийн ордны өмнөх Төв талбайд

Багануур дүүрэг-1 цэг

  • 1-р хороо, “Хэрлэн” худалдааны төвд

Багахангай дүүрэг-2 цэг

  • 1-р хороо, Үйлдвэр технологийн паркийн урд талбайд
  • 2-р хороо, Хорооны цогцолбор барилгын урд талбайд

Зарим аймгаас ногоочид ирээгүй байгаа тул есөн байршлын үйл ажиллагаа хараахан эхлээгүй байна.

Холбоотой мэдээ