Математик, сэтгэх чадвараар Зүүн бүсийнхний уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 18:09:51

Д.Сүхбаатарын нэрэмжит лаборатори 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 90 жилийн ойн хүрээнд тус сургуулийн 1989 оны төгсөгчдийн "SB-89" клубээс санаачлан зохион байгуулсан  математик, сэтгэх чадварын Зүүн бүсийн олимпиад  Баруун-Урт хотод болжээ.  

Олимпиадад Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймаг, нийслэл хотын Баянзүрх дүүргийн нийт 600 гаруй сурагч, 50 орчим багш оюун ухаанаараа уралдаж Баруун-Урт сумын 4 дүгээр сургуулийнхан нийт дүнгээр  эхний байранд шалгарсан  байна.  

 

Г.Сүхээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд