200 гаруй оюутан орон нутгийн тэтгэлэгт хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-08-31 17:39:25
Өмнөговь /МОНЦАМЭ/ 200 гаруй оюутан тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаж, сургалтын төлбөрөө 100 хувь орон нутгийн төсвөөс төлүүлэхээр боллоо.
Өмнөговийн оюутнууд орон нутагт дутагдалтай хүний нөөц бүрдүүлэх тэтгэлэгт хөтөлбөр болон 90 инженер төслийн хүрээнд 100 хувийн тэтгэлгээр сурах батламжаа гардан авч, гэрээгээ байгууллаа. Эдгээр оюутнууд суралцаж ирээд 3-аас доошгүй жил орон нутагтаа ажиллана. Сурлагын голч оноо 3,0 дээш бол төгстлөө энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Өмнөговь аймагтаа үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхай, төмөр зам, цахилгаан станц, баяжуулах үйлдвэр зэрэг олон салбарт ажиллах дэд бүтэцийн инженерүүдийг бэлтгэхэд нутгаас нь дэмжихийг зорьсон. Ингэснээр хүүхдүүд маань сайн суралцаж, орон нутагтаа болон эх орондоо өрнөж байгаа томоохон төслүүдэд сайн ажиллах шилдэг инженерүүд болох байхаа гэж итгэж байна" гэлээ.
Холбоотой мэдээ