Гадаад иргэнийг гар утасны аппликейшнээр бүртгүүлэх боломжтой болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулсан “E-Immigration” гар утасны аппликэйшны андройд хувилбарыг хэрэглээнд нэвтрүүллээ.
Тус аппликейшныг ашиглан гадаадын иргэдийг бүртгүүлэх, Гадаадын иргэн, харьяатын газрын ажилтай холбоотой сүүлийн үеийн шинэ мэдээ, мэдээлэл авах боломжтой юм. Мөн “E-Immigration” аппликэйшн нь англи, орос, хятад, солонгос гэсэн дөрвөн хэлний сонголттойгоор бүтээгдсэн байна.
Аппликэйшн татах цахим хуудас: https://immigration.gov.mn