Бүжигчин Э.Амаржаргал "Бугуйлт биелгээ" бүжгээр хоёрдугаар байр эзэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-09-06 15:03:18

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн бүжигчин Э.Амаржаргал Олон улсын А зэрэглэлийн уралдаанд оролцож "Бугуйлт биелгээ" бүжгээр хоёрдугаар байр эзэлжээ.

Солонгосын Сөүл хотод болсон олон улсын гоцлол бүжигчдийн тэмцээнд 86 орны 1000 гаруй бүжигчин оролцжээ. Э.Амаржаргал нь үндэсний язгуур бүжгийн эрэгтэй төрөлд оролцжээ. “Бугуйлт биелгээ бүжгийг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэг дэглэж, хөгжмийг Д.Даваасүрэн найруулжээ.

Ташрамд эх орныхоо нэрийг олон улсад хэдэнтээ гаргасан бүжгийн багш, бүжиг дэглээч, бүжигчин Э.Амаржаргал нь "Seoul international dance competition 2021" тэмцээнд урилгаар оролцож "Нуман туульс" бүтээлээ гала тоглолтод үзүүлжээ. Мөн тэрээр олон улсын тэмцээнээс ийнхүү тав дахь шагналаа хүртээд буй юм. 


Холбоотой мэдээ