Гэр хорооллыг бүрэн гэрэлтүүлэгтэй болгохоор ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-09-07 17:53:46

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадын Дунд сайханы 4-р багийн гэр хороололд 135 ширхэг гэрэл суурилуулжээ.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Нутгийн хишиг-2020" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 216.0 сая төгрөгийн өртөгтэйгээр дээрх ажлыг хийж туршилтын хүчдэл залгалаа. Уг ажлыг орон нутгийн "Ихэр баян говь" ХХК-ийн хамт олон 16 хоногийн хугацаанд хийж дуусгасан бөгөөд туршилтын 72 цагийн хугацаанд асах юм. Улсын комисс хүлээж авсны дараа байнгын ашиглалтад орох ажээ.

Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч Н.Энхцэцэгийн мэдээлж байгаагаар "2016 онд гэр хорооллын гудамжинд гэрэлтүүлэг суурилуулах ажлыг тус багаас сонгогдсон төлөөлөгчид санаачлан зохион байгуулсан. Энэ нь иргэдийн аюулгүй зорчих, нийтийн эзэмшлийн талбай, гудамжинд харанхуйгаар үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг үр дүнтэй ажил болсон" гэлээ. Энэ ондоо багтаан тус багийн 8-р гудамж, Хийд хороололд гэрэлтүүлэг тавихаар төлөвлөж байгаа аж.

Холбоотой мэдээ