Ид хөдөлмөрийн насныхан халдварт өртөж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-09-13 16:57:24

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн ЭМГ-ын дарга Ч.Оюунаа: "Гол төлөв 25-44 насныхан буюу ид хөдөлмөрийн насныхан коронавируст халдвараар өвчилж байна" гэв. Тодруулбал, Дорнод аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлуудад анализ хийж үзэхэд 25 хувь нь 25-34 насныхан, 20 хувь нь 26-44 насныхан байгаа аж. Амьдралын хэв маягийн хувьд хамгийн идэвхтэй хөдөлгөөнд ордог насныхан ийнхүү жин дарж байгаа нь халдвар огцом нэмэгдэх нэг шалтгаан гэдгийг анхаарууллаа. 

Халдвар авсан иргэдийг холбоо хамаарлаар нь авч үзвэл 40 хувь нь тодорхойгүй эсвэл маршрутаа хэлэхгүй, 35 хувь нь гэр бүлийн хүрээнээс, 15 хувь нь албан байгууллагаасаа, долоон хувь нь төрөл садан найз нөхөд, хоёр хувь нь нэгдсэн үйл ажиллагаанаас, нэг хувь нь хашаа байшинд зэргэлдээ амьдардаг хөршөөсөө гэж Тандалтын багийн асуумжид хариулжээ. Зарим тохиолдолд иргэд халдвар авсан маршрутаа нууж байгааг ч эмч нар хэлж байна.  

Холбоотой мэдээ