Хөвсгөл аймагт ургац хураалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-09-15 19:48:10

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт  ургац хураалт эхэллээ. Хавар бутлалтын үед хүйтэн, чийг багатай байсан, наймдугаар сард бороо их орсон зэргээс шалтгаалан үр тарианы болц оройтсон байна.

Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар Тариалан суманд ажиллаж, газар тариалангийн нөхцөл байдалтай танилцлаа. 

 Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн хавар 18723 га талбайд үр тариалснаас Тариалан суманд 12 мянган га-д тариалжээ. Үүнээс 18400 га-д улаан буудай, 321 га-д арвай, 113 га-д овьёос, 23 га-д вандуй, малын тэжээлийн ургамал 1354 га-д, тосны ургамал 300 га-д, 295 га-д төмс, 204 га-д хүнсний ногоо тус тус тариалсан байна. Ургацын урьдчилсан балансаар 27454 тн үр тариа, 2306 тн малын тэжээл, 3250 тн төмс, 2457 тн хүнсний ногоо хураан авна гэсэн төлөвтэй байгаа аж. 

Холбоотой мэдээ