Халдвар авсан иргэдийн дунд жирэмсэн эмэгтэй 31, хүүхэд 170 байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-09-16 14:28:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт тус аймгийн 11 суманд халдварын 209 тохиолдол батлагджээ. Ингэснээр аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 4000-ыг даваад байна. Халдвар авсан иргэдийн дунд эзлэх жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхдийн хувь нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар 31 жирэмсэн эмэгтэй, 18 хүртэлх насны 170 хүүхэд эмчлүүлж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Жирэмсэн эмэгтэйчүүдийг шууд эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа бол хүүхдүүдийг биеийн байдлыг харгалзан эмнэлэг болон гэрийн эмчилгээнд хамруулж байгаа аж.

АНЭ-т 291, сумдын ЭМТ-д 638, өрхийн ЭМТ-ийн хяналтад гэрээр 884 иргэн эмчлүүлж байна. Халдвар гэр бүл, найз нөхдийн хүрээлэл, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанаас илэрч байгааг анхааруулсаар байгаа ч хаа ганц болсон арга хэмжээнээс халдвар илэрч, тархах эрсдэлийг улам нэмэгдүүлсээр байгаа юм. 

Холбоотой мэдээ