Шуурхай удирдлагын тогтолцооны бүтэц, зураглалыг гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-09-20 14:24:19

Өвөрхангай /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч нар аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын гишүүдийг хамруулсан сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Цар тахлын үед хариу арга хэмжээ авч буй шуурхай удирдлагын тогтолцооны давуу болон сул талыг дүгнэж, хэрхэн сайжруулах талаар хэлэлцэн санал хүсэлтээ нэгтгэж, бүтэц, зураглал бий болгох нь сургалтын зорилго юм.  Мөн СӨББ, ЕБС-ийн сургалт, хичээлийн үед халдварын тандалт хийх аргачлал, халдварын тархалтын шатны үнэлгээг нэгтгэх, тайлан гаргах, батлагдсан тохиолдлын тандалт судалгаа хийх арга зүйд сурган чадавхжуулж байна.

Улсын хэмжээнд халдварын 45.9 хувь нь аймаг, орон нутагт, 54.1 хувь нь Улаанбаатарт батлагдсан бөгөөд 8 дугаар сарын сүүлээс гурав дахь давлагаа эхэлсэн, цаашид улам эрчимжиж томуу, томуу төст өвчлөлтэй давхцан 12 дугаар сард оргил цэгтээ хүрнэ хэмээн ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч М.Цолмон хэллээ. 



Холбоотой мэдээ