Халдварын нийт батлагдсан тохиолдол 5000-ыг давлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-09-22 15:28:39

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 9 дүгээр сарын 22-ны өглөөний 8.00 цагийн байдлаар тус аймагт халдварын 149 тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 5044 боллоо. Харин хоногт 92 иргэн эдгэрч ЭМБ-ын хяналтаас гэрийн ажиглалтад шилжжээ.

Аймгийн хэмжээнд 2176 иргэн коронавирусний халдвараар эмчлүүлж байна. Эмчлүүлэгсдийн дунд жирэмсэн эмэгтэй 26, 18 хүртэлх насны хүүхэд 173 байна.

Баруун-Урт, Уулбаян, Мөнххаан, Сүхбаатар, Эрдэнэцагаан, Онгон, Наран, Халзан, Асгат зэрэг суманд дээрх 149 тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварын тархалт Сүхбаатар аймгийн 13 суманд эрчимтэй тархаж байгаа бөгөөд үүнээс сэргийлэх арга бол иргэн бүр үүрэг хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг ЭМБ-аас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ