Сургууль, цэцэрлэгт 109,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-09-24 14:03:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ, өөрийн газар нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудаас орж ирсэн төлбөрөөр Боловсрол, эрүүл мэндийн сангаа бүрдүүлдэг. Энэ мөнгө нь зөвхөн тухайн суманд иргэдэд зориулагдах ёстой гэсэн үг. Тэгвэл сангийнхаа ээлжит хөрөнгө оруулалтаар сумынхаа боловсролын байгууллагуудад 109,5  сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.

Тодруулбал, хүүхдийн цэцэрлэгт 49,6 сая төгрөгийн ширээ сандал, хичээлийн хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай авч өгчээ. Сумын цэцэрлэг танхимаар хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна.


Мөн ЕБС-ийн спорт зааланд 30 сая төгрөгөөр спортын хэрэглэгдэхүүн, урлагийн зааланд 29,9 сая төгрөгөөр аккустик доторлогоо, гэрэлтүүлэг, хөгжим апартур, хөшиг, үкүлэлэ хөгжмийн зэмсэг зэргийг шийдвэрлэн өгч, багш, сурагчдыг ажиллаж суралцах, цаашлаад хамтдаа хөгжих боломжоор хангасан байна. Энэ нь шинэ хичээлийн жилийн эхэнд хийж буй цаг үеэ олсон хөрөнгө оруулалт болж байгааг салбарын удирдлагууд онцлов.

 

Холбоотой мэдээ