Харбинд гарсан коронавирусний дэгдэлт “дельта” хувилбартай холбоотой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-09-24 16:31:12

БЭЭЖИН. /RIA Novsoti/. Хятадын зүүн хойд хэсэгт орших Хар мөрөн мужийн Харбин хотод гарсан коронавирусний халдварын дэгдэлт “дельта” хувилбартай холбоотой гэж мужийн засгийн газрын мэдээлэлд дурджээ.


Есдүгээр сарын 21-нд Харбин хотын эрх баригчид тус хотод “COVID-19”-ийн нэг тохиолдол илэрсний дараа халдвараас урьдчилан сэргийлэх бүх төрлийн хязгаарлах арга хэмжээ авах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна. Сүүлийн 24 цагт хотод 15 шинэ тохиолдол илэрчээ. Одоогийн байдлаар Харбинд илэрсэн халдварын нийт тохиолдол 29 болсон байна.


“Генийн дарааллын шинжилгээ хийхэд халдвар авсан хүмүүсээс “дельта” хувилбар илэрсэн” гэж мужийн засгийн газар мэдээлжээ. Эрх баригчид хотод бүртгэгдсэн бүх тохиолдол “дельта” омогтой холбоотой эсэхийг мэдээлээгүй байна.

Холбоотой мэдээ