1000 багшийн чуулга уулзалтыг цахимаар зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-10-04 21:58:44

Төв /МОНЦАМЭ/ Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой, Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь баярын өдрийг тохиолдуулан 1000 багшийн чуулга уулзалтыг цахимаар зохион байгууллаа. 

Тус үйл ажиллагаа нь "Ковид-19" цар тахлын үеийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах, багш мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангахад дэмжлэх үзүүлэх, алдаршуулах, урамшуулах зорилготой юм.

1000 багшийн чуулга уулзалтад аймгийн 27 сумын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, багш, сурган хүмүүжүүлэгч нар оролцсон бөгөөд суралцахуйг дэмжих аргазүй, багшийн хөгжлийн чиглэл гэх зэрэг сэдвээр лекц, сургалтуудыг зохион байгууллаа.

Чуулганы үеэр боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа 30 ажилтан албан хаагчийг Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр, 30 ажилтан албан хаагчийг БШУЯ-ны Жуух бичгээр шагнасан юм.

Мөн Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт гаргасан Эрдэнэ сумын ЕБС, Аргалант сумын ЕБС, Алтанбулаг сумын ЕБС болон Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэсэн шавь нар нь амжилт гаргасан багш нарыг Аймгийн ИТХ, Засаг даргын зүгээс шагнаж урамшууллаа.

Холбоотой мэдээ