Төрийн тахилгат "Отгонтэнгэр" уулыг энэ сарын 19-нд тахина

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-07-06 11:54:41

Төрийн тахилгат Отгонтэнгэр уулыг тайх ёслолыг таван жилд нэг удаа тайхаар болсон билээ. Энэ дагуу төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэр тайх 6 дахь удаагийн тахилгыг  долдугаар  сарын 19-нд зохион байгуулахаар Завхан аймгийн ИТХТ-ийн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Тахилгын үйл ажиллагааг “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг дагуу зохион байгуулах аж. Тодруулбал байгаль орчин бохирдуулахгүй, амьтны амь таслахыг тэвчиж, архи дарс, согтууруулах ундаа хэрэглэхгүй, ёслолын өмнө болон хойно тухайн газар орны байгаль орчныг хамгаалах, цэвэрлэгээ нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэх юм. Мөн тахилгын үйл ажиллагааг зан заншил, уламжлал, ёс цээрийг дагаж хямд төсөр, сүсэг итгэл, эрхэмлэл хүндэтгэлтэйгээр зохион байгуулахыг дээрх журамд тусгажээ.

Б.Заяа

Холбоотой мэдээ