Хүнд 14, хүндэвтэр 47 иргэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн 24 цагт 13 суманд халдварын 247
тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 8897 боллоо. Өнөөдрийн байдлаар
539 иргэн ЭМБ-д эмчлүүлж байгаа бөгөөд тэднээс хүнд 14, хүндэвтэр 47 иргэн
байна гэж АНЭ-ээс мэдээллээ. Гэрийн эмчилгээнд 1325 иргэн байгаа аж.
Эмчлүүлэгсдийн дунд жирэмсэн 42, төрсний дараах зургаа, 18 хүртэлх насны 219 хүүхэд байна.
Халдвар Баруун-Урт,
Баяндэлгэр, Онгон, Мөнххаан, Түвшинширээ суманд хамгийн их илэрчээ. Бусад суманд
эдгээр сумдад бүртгэгдсэнээс бага тохиолдол хоногт бүртгэгдэж байгаа ч халдвар
бүх суманд дахин эрчимтэй тархаж байгааг анхаарууллаа.
Харин дээрх хугацаанд
222 иргэн эдгэрч эмнэлэг болон гэрийн хяналтаас гарснаар эдгэрсэн иргэдийн тоо
6919-д хүрэв.