Аймгийн хэмжээнд ургац хураалт 60.6 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-10-14 16:09:16

Төв /МОНЦАМЭ/ Ургац хураалтын явцын талаар Төв аймгийн ХХААГ-ын дарга Н. Гантулгаас тодрууллаа.

Аймгийн хэмжээнд үр тариа 41796 га талбайгаас 80165,4 тн, үүнээс улаанбуудай 37073 га-аас 71030 тн, төмс 8720 га-аас 75808 тн, хүнсний ногоо 1098 га-аас 15974 тн, тэжээлийн ургамал 12523 га-аас 37680 тн, тосны ургамал 8633 га-аас 5061 тн ургац тус тус хураан авчээ. Одоогоор аймгийн хэмжээнд ургац хураалт 60.6 хувьтай байна. Зарим суманд бороо, цас бага зэрэг орсонтой холбоотой хагас өдрийг алдсан хэдий ч тариаланчид ургацаа бүрэн авахын төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. 

Холбоотой мэдээ