Мессид 21 сар шоронд хорих ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-07-07 11:31:40

МАДРИД. /Xinhua/. Испанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн тоглогч Лионель Месси болон түүний эцэгт татвараас зайлсхийсэн хэргээр тус бүрт нь 21 сар шоронд хорих ял оноожээ. Харин тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа бөгөөд давж заалдах аж.

Мөн тэдэнд нийт 3.7 сая евро буюу 4.1 сая долларын торгууль ногдуулсан байна.

Гэсэн хэдий ч эцэг хүү хоёр шоронд хоригдохгүй юм. 

Учир нь, Испанийн хуулийн дагуу хоёроос доош жил шоронд хоригдох ял сонссон хүмүүс батлан даалтаар шоронгоос гадуур ял эдлэх боломжтой байдаг ажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ