Аймгийн аварга гагнуурчид шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-10-23 12:28:56
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын ивээл дор "Гагнуурчин" мэргэжлийн ур чадварын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө.
Гурван шаттай уг тэмцээнд нийт 14 гагнуурчин мэргэжлийн ур чадвар, оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байрт "БМЗ БАТ СЕРВИС" ХХК-ийн гагнуурчин Б.Мөнхмандах, дэд байрт гагнуурчин Х.Золбоо, гуравдугаар байрт "Жизи номадс" ХХК-ийн гагнуурчин Д.Болорчулуун, тусгай байрт "Элит хүнс" ХХК гагнуурчин Г.Дүүрэнбилэг, А.Түвшинтөгс нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнууллаа.
Зохион байгуулагчдын зүгээс амжилттай оролцсон гагнуурчдад мэргэжлийн зэрэг олгох, ахиулах ажлыг зохион байгуулахаар болжээ.
Холбоотой мэдээ