“КОВИД-19” тусаад эдгэрснээс хойш 21 хоногийн дараа гурав дахь тунд хамрагдах боломжтой

Монголын мэдээ | Эрүүл мэнд
uransolongo49@gmail.com
2021-10-27 16:44:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Вакцины нэгдүгээр тунг хийлгээд хоёрдугаар тунг хийлгээгүй иргэд бий. Эдгээр иргэн эхний тунг тариулснаас хойш гурван сар өнгөрсөн бол вакцины үйлчлэл буурсан гэж үзэж нэг, хоёрдугаар тунд хамрагдах зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ. 


Түүнчлэн бүрэн тунг хийлгэсэн ч өвчлөөд эдгэрсэн хүмүүс цаашид дархлаажуулалтад хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдааны шийдвэр танилцуулахдаа мэдээлсэн юм.


Тэрээр, "Вакцины хоёр тунгаа тариулсан, 18-аас дээш насны иргэд гурван сарын дараа дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдана. Харин вакцины хоёр тунгаа хийлгэсэн ч “КОВИД-19”-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэрснээс хойш 21 хоногийн дараа гуравдугаар тунд хамрагдах боломжтой" гэлээ


Одоогоор Монгол Улсын 18-аас дээш насны иргэдийн 17 хувь нь коронавирусний эсрэг вакцины гуравдугаар тунд хамрагджээ. Мөн вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.6 хувь байна.


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нэмэлт сэргээх тунгийн дархлаажуулалт зорилтот бүлгийн 50 хувьд хүрвэл "Шар" түвшинд шилжүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгчээ. 




Холбоотой мэдээ