Үнэт цаасны арилжаагаар 12 сая  төгрөгийн гүйлгээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-07-08 14:42:14

Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 11 хувьцаат компанийн нийт 28,968 ширхэг хувьцаа арилжигджээ.

Үнэт цаасны арилжаагаар нийт 12 сая 478200 төгрөгийн гүйлгээ хийжээ. Мөн өдөр MSE ALL индекс 881.64 нэгж болж 0.94 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 421 тэрбум 475 сая 997802 төгрөг болсон байна.

Б.Заяа

Холбоотой мэдээ