Дорнод аймагт бэлгийн замын өвчин буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймагт бэлгийн замын өвчин буурах хандлагатай байна, сүүлийн 10 жилийн байдлаар төрөлхийн тэмбүүгийн өвчлөл 19 тохиолдол бүртгэгдэж, 6 хүн нас баржээ.
2013 оноос эхлэн Засгийн газар болон аймаг орон нутгийн удирдлагын зүгээс энэ өвчнийг бууруулах төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэнээр энэ онд дээрх тохиолдол нэг бүртгэгджээ. Бэлгийн замаар дамжих болон тэмбүү өвчнийг илрүүлэн эмчлэх, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг түлхүү хийсэнээр өвчлөл буурч байгаа талаар мэргэжилтнүүд мэдээллээ. Хамгийн анхаарал татаж, сэтгэл эмзэглүүлж байгаа асуудал бол бэлгийн замаар дамжих халдвар тээсэн жирэмсэн эхчүүд юм. Энэ тохиолдол нийт өвчлөлийн 10-15 хувийг эзэлж байгаа нь төрөлхийн гэгдэх тэмбүүгээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг шаардаж байна. Иймд жирэмсний хяналтыг сайжруулж, нэг цэгийн үйлчилгээний оношлуурын хангалтыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг санаачлан хийж эхэлжээ.
Б.Туяа