“Монгол Мессенжер” сонин англи хэлээр эсээ бичих уламжлалт уралдаанаа зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ
агентлагийн эрхлэн гаргадаг “Монгол Мессенжер” сонин англи хэлээр эсээ бичих уламжлалт уралдаанаа
зарлаж байна.
Уралдааныг уламжлал ёсоор Улаанбаатар хотын англи хэлний сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулах бөгөөд энэ жил Ардын хувьсгал ялсны 100 жил, МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан “Орчин үеийн Монгол Улсын 100 жилийн түүхэн ололт, амжилт” сэдвийн дор явуулна.
Уралдаанд ирүүлсэн зохион бичлэгээс шилдэг гурван эсээг шалгаруулж 500.000, 300.000, 200.000 төгрөгийн мөнгөн урамшуулал, батламж, цомоор шагнана.
“Орчин үеийн Монгол Улсын
100 жилийн түүхэн ололт, амжилт” сэдэвт англи хэлээрх эсээ бичлэгийн уралдааны болзол:
-Уралдаанд англи хэлний
сургалттай ЕБС-ийн 10-12
дугаар ангийн сурагчид оролцоно.
-Уралдаанд оролцогчид “Орчин
үеийн Монгол Улсын 100 жилийн түүхэн ололт, амжилт” сэдвээр эсээ бичнэ.
-Эсээ бичлэг нь
сэдвийн хүрээнд ахлах ангийн сурагчийн үзэл бодлыг илэрхийлсэн эсээ бичлэгийн
үндсэн шаардлагыг хангасан байна.
-Эсээ бичлэг нь 700-800
үгтэй байна (үсгийн фонт Arial, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5)
-Эсээ бичлэгийг 12 дугаар
сарын 1-ний дотор mongolmessenger@gmail.com болон mongolmessenger@montsame.gov.mn
- Эсээ бичлэгийг дээрх хаягаар илгээхдээ сургууль, анги, овог нэрээ тодорхой бичихийн сацуу холбоо барих утасны дугаараа бичнэ.