Сэжигтэй бүсийн 31 өрхийн малыг вакцинжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-11-10 16:26:23

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ сарын 9-ний өдрийн байдлаар Хонгор сумын Шийрийн бригад, дөрөвдүгээр бригад чиглэлд малын гоц халдварт шүлхий өвчний хоёр голомт үүссэн. Нийт гурван ажлын хэсэг голомтын бүсэд ажиллаж байгаа бөгөөд найман өрхийн 222 толгой үхэр, 76 гахай, сэжигтэй бүсийн 31 өрхийн 11962 толгой малыг вакцинжуулжээ.

Мөн 26 өрхийн өвчний шинж тэмдэг илэрсэн 313 үхрийг ялган тусгаарласан аж. Дээрх айл, өрхийн малын хашаа, хорооны 4240 м2 талбайд, худаг, усны цэгийн 80м2 талбайд суперкиллийн /ариутгалын бодис/ 1:1000 %-ийн уусмалаар шүрших аргаар халдваргүйжүүлжээ.

Холбоотой мэдээ