Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг товлон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-07-11 15:29:39

 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 -т заасны дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг энэ сарын 15-ны өдөр зарлан хуралдуулахаар болжээ.

Тус хурлаар Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Хурлын даргыг сонгох, Тэргүүлэгчдийг сонгох,  Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай хэлэлцэх юм байна.

Энэ удаагийн ИТХ-ын сонгуульд 4 намын 110 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас 24, АН-аас 17 нэр дэвшигч ялалт байгуулжээ.

Холбоотой мэдээ