Смартговь бүртгэлийн программыг ашиглахгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-11-15 21:23:12

Өмнөговь /МОНЦАМЭ/ Смартговь бүртгэлийн программыг энэ сарын 14-нөөс эхлэн үйл ажиллагаанд ашиглахгүй болсныг Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Зөвхөн Цагаан хад руу зорчих тохиолдолд Ханбогд сумын “Хайран” багийн Шуурхай штабаас зөвшөөрөл авах юм. Мөн уул уурхайн ээлж солилцоог тухайн аж ахуйн нэгж Онцгой байдлын газартай мэдээлэл солилцох байдлаар тусгай журмаар зохицуулах аж. Бусад бүх зорчих хөдөлгөөн энгийн горимд шилжиж, шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд Цогт-Овоо болон Даланзадгад постоор чөлөөтэй нэвтэрнэ. Постуудад Эрүүл мэнд, Онцгой байдлын газар гэх зэрэг төрийн байгууллагынхан хяналт хийхээ больж зөвхөн Цагдаагийн газрын алба хаагчид чиг үүргийнхээ дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана. 

Холбоотой мэдээ