Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвтэй боллоо

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-11-17 13:06:30

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн залуус “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-өөр үйлчлүүлэх боломжтой боллоо. Швейцарын хөгжлийн агентлагийн 26 сая төгрөгийн санхүүжилтээр хөдөлмөрийн зах зээлд шинээр хөл тавьж байгаа залуусыг идэвхжүүлж, хөгжүүлэх зорилгоор тус төвийг аймгийн ХХҮГ-т байгуулжээ.

Тус төвөөр дамжуулан залуус олон төрлийн сургалтад хамрагдах, харилцан туршлага солилцох, хамтран бүлгээрээ ажиллах, интернэт орчинд ажиллах зэрэг үйлчилгээг авах боломжтой. Энэ бүх боломж, орчин нөхцөлийг загвар төвд бий болгожээ.

Төвийн нээлтэд аймгийн Засаг дарга М.Идэрбат, Швейцарын хамтын ажиллагааны дэд захирал Бэнуа Мейэр-Биш, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн олон улсын зөвлөх Иван Такач, аймгийн ХХҮГ-ын дарга Д.Гэрэлбадрах болон ажилчид Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "Оролцоо" төсөлд оролцогчдын төлөөлөл оролцов. 

Холбоотой мэдээ