Согтуугаар жолоо барьсан 30 жолоочийг илрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-12 13:37:50

Улаанбаатар хотын ЗЦГ-аас хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг онцгойлон анхааруулав.

Энэ сарын 10, 11-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 632  дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  435  дуудлага бүртгэгджээ. Ослын улмаас 1 хүний амь нас хохирч, 32 хүн  хүнд хөнгөн гэмтсэн бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлжээ. Тухайлбал, өчигдөр Баянзүрх дүүргийн нутаг Нарны зам, “МТ”  шатахуун түгээх станцын урд замд  ландкрюзер  маркийн авто машин мопедтой мөргөлдсөн хэрэг гарав. 

Тиймээс жолооч нарыг тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулах, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, бага насын хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэхийг анхааруулж байна

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ