Шалгалтад орсон иргэдийн 31,3 хувь нь тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-11-17 17:36:35

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтыг 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт амжилттай зохион байгууллаа. 

Шалгалтад нийт 166 иргэн бүртгүүлснээс 131 иргэн оролцож, 41 иргэн буюу 31,3 хувь нь тэнцлээ хэмээн Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээлэв.

Шалгалтын ил тод байдлыг хангах үүднээс камераар баримтжуулж, шалгуулагч иргэд болон сонирхсон этгээдэд шалгалтын үйл явцыг тухайн дэлгэцээр хөндлөнгөөс ажиглах боломжтойгоор зохион байгуулав.Түүнчлэн шалгалтыг аймгийн Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Мобиком корпорацийн аймаг дахь салбар, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК хамтран зохион байгуулсан байна.


Холбоотой мэдээ