Сүүлийн 24 цагийн байдлаар нэмэлт тунд 277 иргэн хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 133
тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 15117 боллоо.
Үүнээс Баянчандмань
суманд 57, Зуунмодод 23, Баянцагаанд 10, Баянд 8, Жаргалантад 8, Эрдэнэд
7, Баянцогтод 5, Мөнгөнморьтод 3, Эрдэнэсантад 3, Цээлд 3, Борнуурт 2,
Баянхангайд 1, Заамарт 1, Өндөрширээтэд 1, Угтаалцайдамд 1 тохиолдол батлагджээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн
хэмжээнд 490 иргэн эмчлүүлж байгаагаас 155 насанд
хүрэгч, 15 жирэмсэн эх, 19 нь
хүүхэд байна. Гэрийн эмчилгээнд 190 насанд
хүрэгч, 111 хүүхэд байна.
Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын
байранд өвчтөн байхгүй бөгөөд 19 иргэнийг хяналтад авч, 144 иргэн
хяналтаас гарч, 824 иргэн гэрийн ажиглалт,
тусгаарлалтад байна.
Вакцинд хамрагдалт аймгийн
хэмжээнд эхний тунд 59771, 2 дахь тунд 57111, 3
дахь тунд 12039 иргэн тус тус хамрагдаж, нийт дархлаажуулалтад хамрагдсан
иргэдийн тоо 128921 боллоо.