Бельгийн Ерөнхий сайдын шинжилгээний хариу сөрөг гарчээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-11-25 09:59:08

БРЮССЕЛЬ. /ABC/. Бельгийн Ерөнхий сайд Александр Де Крогийн “COVID-19”-ийн шинжилгээний хариу лхагва гарагт сөрөг гарчээ. Тэрбээр энэ долоо эхээр халдвар авсан нь батлагдсан Францын Ерөнхий сайдтай уулзсаныхаа дараа өөрийгөө тусгаарлаад байгаа юм.


Бельгийн Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлснээр, А.Кро Засгийн газрын өнгөрсөн долоо хоногоос хэрэгжүүлж эхэлсэн хязгаарлалтын арга хэмжээнүүдийн дагуу ажил үүргээ алсаас гүйцэтгэх бөгөөд ирэх долоо хоногийн эхээр давтан шинжилгээ өгөх ажээ.


А.Кро Францын Ерөнхий сайд Жан Кастекстай даваа гарагт уулзаж, аюулгүй байдлын асуудлаар хэлэлцжээ. Ж.Кастексийг Бельгиэс эргэн ирсний дараа охиных нь шинжилгээний хариу эерэг гарч, хожим нь Ерөнхий сайд хоёр шинжилгээ өгөхөд аль аль нь эерэг гарсан байна. 

Холбоотой мэдээ