ӨНӨӨДӨР: "Хүннү-Археологийн шинэ нээлт" тусгай үзэсгэлэнгийн нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-11-30 07:27:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 30-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт МҮХАҮТ-д “Комплаенс, бизнесийн ёс зүйн анхдугаар чуулган” болно.

9.00 цагт "Новотел" зочид буудалд “Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг туршлага солилцох форум” болно. 

9.30 цагт Монголбанкны Г байранд "Банкны ажилтны жишиг суурь шаардлагыг стандарт сургалтаар хангуулах төсөл"-ийн эхний шатны үр дүнг танилцуулах хэвлэлийн хурал болно. Утас: 99053793,  91118608

11.00 цагт "Шангри-Ла" зочид буудалд Монгол Улсын Эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан болон Үндэсний баялгийн сан байгуулах тухай хэлэлцүүлэг болно. Утас: 91914286, 88035121

12.00 цагт Монголын Үндэсний музейд "Хүннү-Археологийн шинэ нээлт" тусгай үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99717977


Төрийн ордон

8.00 цагт Соёлын бүтээлч үйлдвэрлэл форум болно.

9.00 цагт "Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлого, Япон улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны чиг үүрэг" хэлэлцүүлэг болно.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ