Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Нацагдоржийн Лхагвадоржийг батламжилжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-11-30 19:09:15

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Нацагдоржийн Лхагвадоржийг батламжилсан байна.

Батламжийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гардуулж амжилт хүсчээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга асан Н.Лхагвадоржийг Монгол Улсдаа хамгийн олон хүн амтай Зүүнхараа хот буюу Мандал сумыг удирдаж байсан. Улмаар энэ хэрээрээ шийдвэрлэх асуудал ихтэй, өргөн цар хүрээтэй мэдлэг, ур чадвар шаардсан ажил хийж байсан учир аймгийг удирдан чиглүүлж бүрэн чадна гэсэн үндэслэлээр аймгийн ИТХ-ын V хуралдаанаар олонхын саналаар нэрийг нь дэвшүүлсэн. Н.Лхагвадоржийн хувьд Зүүнхараа хотын захирагчаар хоёр дахь удаагаа улиран сонгогдон ажиллаж байсан юм.  

Холбоотой мэдээ