Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургууль шинэ спорт заалтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-12-03 14:56:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургууль шинэ спорт заалтай боллоо.

 

Спорт заалны барилгыг сүүлийн үеийн стандартад нийцүүлэн "Дуутын нуруу" ХХК, "Юу Зэт эрдэнэ" ХХК барьж гүйцэтгэжээ. Тус спорт заал эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөөнөөс гадна, чийрэгжилтийн танхимтай аж.

Шинэ спорт заалтай болсноор сурагчид хичээлийн бус цагаар спортын секц дугуйланд хичээллэж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болж байна.


Холбоотой мэдээ