Хөрөнгийн биржид 11 ХК-ийн ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-12-03 19:08:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 36 ХК-ийн 938,542 ширхэг хувьцааг 431,176,018.40 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Өнөөдөр 11 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. 

Үүнээс "Мандал говь импэкс" (MNG+14.29%), "Хөвсгөл алтан дуулга" (ADU+8.75%) болон "Монгол секюритиес" ХК (MSC+6.19%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Дархан хөвөн" (DAH-15.00%), "Гонир" (GNR-14.89%) болон "УБ-БҮК" ХК (BUK-10.00%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа. Хөрөнгө оруулалтын 2 сангийн 30,795 ширхэг нэгж эрхийг 22.2 сая төгрөгөөр арилжсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд долларын 54 ширхэг үнэт цаасыг 5,400 ам.доллароор арилжсан байна. ТOП-20 индекс 0.55 хувиар буурч 39202.7 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,242,805,601,650.48 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ