“Аялал жуулчлалыг сэргээх стратеги төлөвлөгөө”-г төр, хувийн хэвшил хамтран боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-12-08 07:49:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Аялал жуулчлалын салбарыг сэргээх стратеги төлөвлөгөө” боловсруулах ажлын хэсгийн хурлаар стратеги төлөвлөгөөгөө холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн энэ сардаа багтааж боловсруулахыг дэмжин, хамтран ажиллах талаар хэлэлцлээ.


Хуралд БОАЖ-ын сайд Н.Уртнасан оролцох үеэрээ “Гадаадын жуулчдын урсгалыг шат дараатай нээж, 2022-2023 онд жуулчдын тоог нэмэн 2019 оны хэмжээнд хүргэх, 2024 онд жуулчдын тоог хоёр дахин өсгөх, аялал жуулчлалын салбараас олох орлогоос ДНБ-д эзлэх хувийг нэмэхээр төлөвлөж байгаа. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд тооцоо судалгаанд үндэслэсэн төлөвлөгөө хэрэгтэй. Ажлын хэсэгт зам тээвэр, нисэх, гадаад харилцаа, соёл, эдийн засаг, маркетинг, зочлох үйлчилгээ, хүний нөөцийн асуудалд хамаарах төрийн болон ТББ-ын удирдлагуудыг оруулсан нь шийдвэр гаргагчид 2022-2023 онд аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээх шаардлагатай тухай нэгдсэн ойлголтод хүрч, үүсээд буй нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөхөд чухал нөлөөтэйгэв.


БОАЖЯ, МҮХАҮТ, МАЖХ хамтран “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги” уриатай “Tourism forum Mongolia-2021” форумыг салбар дундын болон төр, хувийн хэвшлийн нэгдмэл зорилго, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг нэмэх, дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагад нийцүүлэн аялал жуулчлалыг сэргээх гарц шийдлийг тодорхойлох зорилгын дор амжилттай зохион байгуулжээ.

Форумаас аялал жуулчлалыг шинэ нөхцөлд хэрхэн хөгжүүлэх, зөв зохион байгуулах тухай хэлэлцээд дээрх ажлын хэсгийг байгуулсан аж.

Холбоотой мэдээ