Монголчууд Казахстаны анагаах ухааны их, дээд сургуулиудад сурна

Дэлхийд | Эрүүл мэнд
dorjkhand@montsame.mn
2016-07-15 15:06:16

АСТАНА. /KAZINFORM/. Казахстан болон Монгол Улс эрхтэн шилжүүлэн суулгах салбарт туршлага солилцохоор тохиролцлоо.

Монголд ажлын айлчлал хийж байгаа Казахстаны Ерөнхий сайд Карим Массимовыг дагалдан яваа Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Тамара Дуйсенова Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаатай уулзжээ.

Уг уулзалтын үеэр талууд эрхтэн шилжүүлэн суулгах салбарт туршлага солилцохоор тохиролцсон байна. Мөн Монголын иргэдийг Казахстаны анагаах ухааны их, дээд сургуулиудад сургахаар тохиролцоонд хүрсэн байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ