Ахмад мастеруудын хөнгөн атлетикийн тэмцээнд Өмнөговийн тамирчид түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 16:19:08

Монгол Улсын нэрт тамирчин Дашзэвэгийн Намжилмаагийн нэрэмжит ахмад мастеруудын хөнгөн атлетикийн тэмцээнд Өмнөговийн тамиричдп амжилттай оролцлоо.

Уламжлал болсон уг тэмцээнд Өмнөговь аймгийн тамирчид жил бүр оролцдог бөгөөд 6 удаагийн УАШТ-ний 4-т нь түрүүлж, 2-т нь мөнгөн медаль авч байжээ. Нийт 20 гаруй багийн 200 орчим тамирчид өрсөлдсөн энэ удаагийн тэмцээнд амжилтаа бат хадгалж, алтан медаль 24, мөнгө 16, хүрэл 9-ийг авч багийн дүнгээр аваргын алтан цом, алтан медалийг хүртээд ирсэн байна.

Мөн уг тэмцээний үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн шийдвэрээр орон нутагтаа хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулан гавьяа байгуулсан спортын мастер Б.Баянмөнхийг МҮОХ-ны дээд шагнал “Алтан очир” одонгоор, спортын мастер Б.Баттөрийг “Олимпийн алдар” одонгоор шагнасныг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин гардуулж өгсөн юм.

Дашзэвэгийн Намжилмаа нь Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын 25 удаагийн аварга, олимпийн их наадамд 8-р байранд орсон, Азийн спортын мөнгөн медальт тамирчин юм.

    Өмнөговь  аймаг  С.Сумьяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд