Шилдэг старт ап-аар ханын зургийг "AR" технологиор хөгжүүлэх төсөл шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2021-12-11 11:56:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт хэрэгжсэн Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн шилдэг 10 багийн нэмэлт санхүүжилтийн дэмжлэг олгох 2021 оны улсын уралдаан амжилттай боллоо.


Улсын аваргын шалгаруулалтад Баянгол дүүргийн 4, Баянзүрх дүүргийн 2, Хан-Уул дүүргийн 1, Дархан-Уул аймгийн 1, Дундговь аймгийн 1, Өвөрхангай аймгийн 1 баг өрсөлдсөн юм.


Улсын шилдэг Старт-Ап шалгаруулах уралдааны шүүгчээр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, СЭЗИС профессор Г.Батхуяг, Дриймерс нэгдлийн УЗ-ийн дарга Ж.Золзаяа нар ажиллаж, шүүгчдийн нийлбэр оноогоор шилдэг багуудыг тодруулсан юм.


1 дүгээр байрт "ART rect" баг Ханын зургийг AR технологиор баяжуулан хөгжүүлэх төслөөр,


2 дугаар байрт "Хурын шим" баг Монгол саримс үр үржүүлгийн төслөөр,


3 дугаар байрт "Хөрсгүй тариалалт" баг Хөрсгүй тариалалтын гурвалсан технологийн төслөөр тус тус шалгарлаа. 







Холбоотой мэдээ