“Цахим цагаан толгой” төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-12-14 11:20:58

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Монголын Цахилгаан Холбоо” ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Дархан хотод шинээр ашиглалтад орсон Ахмадын Хөгжлийн төвийг шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбожээ.

Ингэснээр суурин утас, интернэт, телевизийн гурвалсан үйлчилгээг үзүүлж байгаа аж. Мөн Ахмадын хөгжлийн төвтэй хамтран “Цахим цагаан толгой” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг төслөөр ахмадын номын санд интернэт кафе ажиллуулан Холбооны газрын ахмад холбоочид өөрсдийн мэргэжлийн ур чадварын дагуу бусад ахмадад комьютерийн мэдлэг олгох, интернэтийг хэрхэн ашиглах, E-mongolia төрийн үйлчилгээнээс мэдээ мэдээллийг хэрхэн авах зэрэг сургалтыг зохион байгуулж байна. Цаашид ахмадын лавлах үйлчилгээ буюу call center үйлчилгээг нэвтрүүлэн ажиллахаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан аж.

 

 

Холбоотой мэдээ