Гал унтраах албанд 40 жил зүтгэсэн автомашиныг хөшөө болгон байршууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-16 18:18:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ОБГ-ын алба хаагчдын санаачилгаар Гал түймэртэй тэмцэх байгууллагын 100 жилийн ойд зориулан “Зил-130” /АЦ-40У/ гал унтраах, тусгай зориулалтын автомашиныг байгууллагын дэргэдэх нийтийн цэцэрлэгт хүрээлэнд хөшөө болгон байршуулжээ.


Тус автомашиныг 1977 оноос хойш 40 жил Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал унтраах 12 дугаар ангид гал түймэр, гамшиг ослын 1000 гаруй удаагийн дуудлагад "үүрэг гүйцэтгэсэн" байна.


Ингэснээр Онцгой байдлын албаны үйл ажиллагаа болон гал түймэр унтраах автомашин, техник, тоног төхөөрөмжийг иргэд, олон нийтэд, хүүхэд багачуудад сурталчлан таниулах ач тустай гэж Өвөрхангай аймгийн ОБГ-аас мэдээлэв.



Холбоотой мэдээ