Төрийн одон, медалиар шагнуулахаар энэ онд 518 хүнийг уламжилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-17 21:37:57

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас энэ онд төрийн дээд одон, медалиар шагнуулахаар Хөдөлмөрийн баатарт 4, Гавьяатад 34, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонд 79, Цэргийн гавьяаны улаан тугийн одонд 6, Цэргийн гавьяаны одонд 7, Алтан гадас одонд 146, Хөдөлмөрийн хүндэт медальд 229, Цэргийн хүндэт медальд 13, нийт 518 иргэнийг уламжилж, холбогдох материалуудыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байна.

Мөн Алдарт эхийн нэгдүгээр одонгийн болзол хангасан 46, хоёрдугаар одонгийн болзол хангасан 345, нийтдээ 391 эхийн материалыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилжээ.

Эдгээрээс энэ онд Монгол Улсын гавьяат цолоор 11, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 50, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 3, Алтангадас одонгоор 129, Цэргийн гавьяаны одонгоор 2, Хөдөлмөрийн хүндэт медалиар 62, Цэргийн хүндэт медалиар 4 хүн шагнуулсныг аймаг, сумын удирдлагууд ёслол төгөлдөр гардуулан өгсөн байна.

 

Холбоотой мэдээ