“Авьяас-2021” цахим уралдааны үндэсний хөгжмийн шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-17 21:48:19

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын нэрэмжитАвьяас-2021” уралдааныг энэ жил цахимаар зохион байгуулж байна. Нийт долоон төрлөөр явуулж байгаа тус тэмцээний үзүүлбэрүүдийг аймгийн ЗДТГ-ын болон ГБХЗХГ-ын пэйжид 7 хоног байршуулж олон нийтэд хүргэж байна.

Шүүлтийг лайк, шэйр 30 хувь, мэргэжлийн шүүгчдийн 70 хувь гэсэн үнэлгээгээр тодруулж байгаа аж. Тус тэмцээний Үндэсний хөгжмийн төрөлд 18 бүтээл өрсөлдсөнөөс нэгдүгээр байрт Улаангом сумын Улсын тэргүүний Цогцолбор нэгдүгээр сургуулийн 11а ангийн сурагч Б.Сэргэлэн оржээ. Харин удаах байрт мөн сургуулийн 8б ангийн сурагч О.Оюун-Эрдэнэ, Эрдмийн эхлэлЕБС-ийн 11-1 ангийн сурагч Э.Энхмаа нар шалгарсан байна.

Холбоотой мэдээ