Инновац, технологийн төв байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-12-21 16:31:14
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт Инновац, технологийн төвийг байгууллаа.
Тус аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн санаачилгаар "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт Инновац технологийн төвийг үүсгэн байгуулах Удирдах зөвлөлийн анхдугаар хурлыг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулав. Уг төвийн үйл ажиллагаа нь Өмнөговийн хэмжээнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж болон гадаад, дотоодын дэвшилтэт технологиудын судалгааг хийх юм. Тус бүс нутагт нэвтрүүлэх боломжийг судалснаар үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дөхөм болно гэж үзэж байгаа аж. "Инновац технологийн төвийн үндсэн үйл ажиллагаа нь жижиг бизнес эрхлэгчид, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тэгш хүртээмжийг хангаж ажиллах зорилт тавьснаар онцлог юм" гэж тус төслийг санаачлагч онцоллоо гэж аймгийн ЗДТГ-ын ОНХА-аас мэдээллээ.
Дээрх төвийг байгуулахад аймгийн ЗДТГ, Эрдэнэс Тавантолгой ХК, Тавантолгой ХК, Иргэний төлөөллийг хамруулсан байна. Энэхүү төвийн нээлтийг ирэх сард хийж иргэд, ААН-үүдэд үйлчилж эхлэх юм байна.
Холбоотой мэдээ