Гал түймэр унтраах ангиудад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-21 18:35:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсээс Гал түймэр унтраах, аврах ангиудын албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр ангийн байршилд үүрэг гүйцэтгэж буй бүрэлдэхүүнийг оролцуулан шалган зааварлах, мэргэжил арга зүйгээр хангах арга хэмжээг зохион байгуулж байна.


Энэ хүрээнд алба хаагчдын хувийн бэлтгэл, ажлын цаг ашиглалт, сахилга хариуцлага, удирдлагын бичиг баримт хөтлөлт, гал түймэр унтраах үндсэн болон шуурхай албаны автомашинуудын техник хэрэгслийн ашиглалт, засвар үйлчилгээ, амьсгалын бие даасан төхөөрөмжийн ашиглалт зэрэг бэлтгэл бэлэн байдлыг шалган, заавар зөвлөмж өгч ажиллаж байна гэж НОБГ-аас мэдээллээ.


Ташрамд дурдахад, улсын хэмжээнд энэ онд ахуйн гал түймрийн 2501 дуудлага бүртгэгдсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 17.6 хувиар багассан үзүүлэлт аж. 







Холбоотой мэдээ